Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 162

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2025-11-12 61
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал,цахим бодлогын хороо” болон Даланзадгад сумын “Нийгмийн бодлогын хороо” сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонслоо. Уулзалтад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, Боловсролын газрын дарга Д.Баасанхүү оролцож, салбарын бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн багш, удирдлагуудын дуу хоолойг сонсож, боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх, орон нутгийн онцлогт нийцсэн бодлого, шийдвэрийг хамтдаа боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГТ ШАЛГУУЛЛАА

2025-10-23 61
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд зохион байгуулагдаж байна. Тус үзлэгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Салбарын хяналтын газрын дарга С.Цагаанхүү, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар, Архивын ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч С.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АВТОТЭЭВРИЙН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД ШАГНАЛ ГАРДУУЛЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ

2025-10-11 45
Баярын хурлаар тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан жолооч тээвэрчид, салбарын шилдэг ажилтан, алба хаагчдад шагнал гардуулж, амжилт хүслээ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-10-10 38
МУ-ын 4 дэх том хот болох алхамаа хийсэн Даланзадгад хот маань буюу "Ухаалаг_Даланзадгад" платформыг орон нутгийнхаа Дата төвтэй хэрхэн уялдаатай хөгжүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор буй болгож буй телекамерын системийн ашиглалт үйлчилгээг боловсронгуй болгон, ашиглалтын нэмэгдүүлэх, хиймэл оюун, их өгөгдлийг төрийн үйл ажиллагаандаа ашиглах давуу тал зэргээр санал солилцож, бүтэц үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

2025-10-04 63
Даланзадгад сумын Зүүнсайхан 5-р баг, Цагаанбулаг 8-р баг, Оюутын 7-р баг, Хан-Уулын 2-р баг, Дундсайхан 4-р багийн Иргэдийн Нийтийн Хурал боллоо. Маргааш буюу 10 дугаар сарын 5-ны өдөр Баруунсайхан 1-р баг, Чандмань 9-р баг, Их уул 6-р баг, Начин 10-р багийн ИНХ болох тул иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

ДАЛАНЗАДГАД СУМЫН БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

2025-10-04 56
ДАЛАНЗАДГАД СУМЫН БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА. 2025 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Даланзадгад сумын Баруунсайхан 1-р баг, Чандмань 9-р баг, Их уул 6-р баг, Начин 10-р багийн Иргэдийн Нийтийн Хурал боллоо.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-09-23 98
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Нацагдорж, Даланзадгад сумын Засаг даргын орлогч Ө.Хосбаяр, Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хот суурин, дэд бүтэц, цахим бодлогын хорооны гишүүд, "Смарт сити" дэд хөтөлбөрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дата төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 15 СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ДАЛАНЗАДГАД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-19 119
Аймгийн ИТХ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сумдын ИТХ-ын ажлын албаны нэгдсэн арга хэмжээг Даланзадгад сумын ИТХ-тай хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд албан хаагчдад зориулан "Тогтвортой хөгжлийн боловсрол", "Насан туршдаа суралцацгаая" зэрэг сургалтыг аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгууллаа. Мөн аймгийн ИТХ-аас сумдад зөвлөн туслахаар ажилласан ажлын үр дүнг хэлэлцэн зөвлөмж өгч, 2024 оны ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Түүнчлэн шилдэгээр шалгарсан зарим сумын удирдлагууд ажлын туршлага, шинэ санал санаачилгаасаа хуваалцан тулгамдаж буй асуудлууд болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шаардлагатай зарим сумдын ажлын албанд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2025-06-14 106
Даланзадгад сумын ИТХ-ын ээлжит V хуралдаанаар сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Смарт сити” дэд хөтөлбөрийг 9 зүйл 78 заалттайгаар баталж, сумын Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тодотгол хийж нэмэлт өөрчлөлт оруулж, Даланзадгад сумын нутаг дэвсгэрт долоо хоног бүрийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон зарлаж, энэ өдрийг иргэн бүр гэр бүлдээ зориулан өнгөрүүлэхийг уриаллаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ИЙН АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

2025-06-12 108
Тус хурлаар дараах зүйлсийг хэлэлцэнэ. -"Смарт сити" дэд хөтөлбөрийг батлах тухай -Даланзадгад сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах тухай -Даланзадгад сумын ИТХ-аас төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийг долоо хоног бүрийн ням гарагийг "ГЭР БҮЛДЭЭ ЗОРИУЛАХ ӨДӨР" болгон зарлах уриалга гаргах тухай

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 5-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2025-06-06 98
Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын талаар мэдээлэл сонсох. 2. “Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих” төслийн талаарх мэдээлэл сонсох. 3. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод, төлөөлөгчдийн үйл ажиллагааг дүгнэх журам батлах тухай. 4. Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох тухай асуудал. 5. ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааны хэлэлцэх асуудал, товыг тогтоох тухай.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-21 450
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч хурандаа Х.Лхагвадорж болон ангийн удирдлагууд хүлээн авч ангийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцууллаа. Даланзадгад сумаас хугацаат цэргийн албанд татагдан тус ангид алба хааж буй цэргүүдтэй уулзаж алба хаах үйлсэд нь амжилт хүслээ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-03-13 190
Даланзадгад сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж 2025 онд хийгдэх төлөвлөгөөг боловсрууллаа

ДАЛАНЗАДГАД СУМ САР ШИНИЙ БОСГОН ДЭЭР АЛДАРТНУУДАА ТОДРУУЛЖ УРАМШУУЛЛАА

2025-02-27 211
Даланзадгад сумын 2024 оны алдартангуудаа тодрууллаа. Үүнд: 1. “Оны шилдэг төрийн албан хаагч” – Өмнөговь аймгийн Мал эмнэлэгийн газрын дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн баталгаажуулалт, эмийн хяналт хариуцсан улсын ахлах байцаагч Төмөрийн Буянжаргал 2. “Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан” – “Говь дент анхны цахиур” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нүүр амны их эмч Мандахын Мөнхтуяа 3. “Оны шилдэг боловсролын ажилтан” – Даланзадгад сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн бага боловсролын багш Бямбажавын Жаргалсүрэн 4. “Оны шилдэг сурагч” – Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7-р ангийн сурагч Отгонбаярын Молор-Эрдэнэ 5. “Оны шилдэг бүтээн байгуулагч” – “Цоглог говь” хүнсний үйлдвэрийн захирал Ренчинхандын Цогнэмэх 6. “Оны шилдэг соёл, урлагын алдартан” – Хөгжимт жүжгийн театрын хөгжимчин Энхтуяагийн Түмэндэмбэрэл 7. “Оны шилдэг спортын алдартан”- Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Батмөнхийн Нандинхүү 8. “Оны шилдэг үйлчилгээний ажилтан” – Даланзадгад сумын хотын Захирагчийн ажлын албаны зам талбайн үйлчлэгч Урантогтохын Хадбаяр 9. “Оны шилдэг хөдөө аж ахуйн ажилтан” – “ДЗ өндөг” шувууны аж ахуй эрхлэгч Даваагийн Гантулга 10. “Оны шилдэг Байгальд ээлтэй иргэн” – “Гайхамшигч говь аялал жуулчлалын холбоо” -ны тэргүүн Хумбаагийн Түмэндэлгэр

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ 4-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-02-24 196
Тус хуралдаанаар дараах 12 асуудлыг хэлэлцэнэ батална. -”Эрүүл ирээдүй” хөтөлбөр батлах тухай. -”Боловсролын ундрага” хөтөлбөр батлах тухай. -”Хотын залуус” хөтөлбөр батлах тухай. -”Хотын баялаг” хөтөлбөр батлах тухай. -”Эко хот” хөтөлбөр батлах тухай. -”Соёлын дархлаа” хөтөлбөр батлах тухай. -”Оюуны өсөлт” хөтөлбөр батлах тухай. -”Хамтаар амьдрах соёл” хөтөлбөр батлах тухай. -”Нутгийн шим” хөтөлбөр батлах тухай. -Даланзадгад сумын ИТХ-н хороодын үйл ажиллагааны журам чиг үүрэг хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай. -Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай. -Сумын ИТХ-с батлагдсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай хэлэлцэнэ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА

2025-02-23 209
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр Хуралдаан 02 дугаар сарын 24-ний өдөр болохтой холбогдуулан ээлжит 04-р Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг ИТХ-ын намын бүлэг урьдчилан хэлэлцлээ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2025-02-22 267
Даланзадгад сумын ИТХ-ын 2025 оны ээлжит 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэх дараах асуудлуудыг урьдчилан хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10204
8448 / 83%
1077 / 11%
327 / 3%
352 / 3%