Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ТАНИЛЦУУЛГА

2015-11-06

Иргэний танхимын зорилго, үүрэг

Иргэний танхим нь орон нутагт тулгамдаж буй аливаа асуудлаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог ханган иргэдэд үйлчилдэг.

Иргэний танхим нь Иргэдийн саналаа илэрхийлэх дуу хоолойны индэр байна.

Иргэний танхимын эзэд бол иргэд юм. Энд хүн бүхэн хэлэлцэж буй тодорхой асуудлаар саналаа чөлөөтэй илэрхийлэх тэгш эрхтэй.

Иргэний танхим нь Холбогч гүүр юм.

Иргэний танхим орон нутгийн шийдвэр гаргагч нарыг иргэдтэй холбож, тэдний хэрэгцээ шаардлагыг ямар нэгэн шат дамжлаггүйгээр өөрсдөөс нь шууд сонсон, мэдэхэд шийдвэр гаргагч нарт тусална.

Иргэний танхим бол Мэдээлэл түгээх хэрэгсэл мөн.

Иргэний танхимд тухайн асуудлыг хэлэлцэх явцад төрийн байгууллагууд ба иргэд нэгнийхээ олж хараагүй болон сонсож мэдээгүй асуудлыг бие биедээ хэлж, мэдээлэл солилцож, ойлголтоо нэгтгэх боломжтой болдог.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%