Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 171

“ААВДАА ИЛГЭЭХ МИНИЙ ҮГ” ЗАХИДЛЫН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2026-04-19 32
Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан Даланзадгад сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар “Аавдаа илгээх миний үг” сэдэвт захидлын уралдааныг зохион байгуулж, 38 захидал ирснээс шилдгүүдийг шалгарууллаа. Тэргүүн байр- 3-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Тэнгис Дэд байр- 3-р сургуулийн 9г ангийн сурагч Б.Уранбайгаль Гутгаар байр- А.Оюун Тусгай байр- Х.Мягмарсүрэн Тусгай байр- С.Бумдарь нар шалгарлаа.

Хүүхэд залууст эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, цэргийн албыг сурталчлах ажлын хүрээнд "Сурагчид хээрийн сургуульд" арга хэмжээг зохион байгууллаа.

2026-04-10 37
Хүүхэд залууст эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, цэргийн албыг сурталчлах ажлын хүрээнд "Сурагчид хээрийн сургуульд" арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 90 сурагч, Даланзадгад сумын ЗДТГ-ын алба хаагчид хамрагдаж Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг үзэж сонирхон байлдааны зэвсэглэл, техниктэй танилцлаа.

ӨМНӨГОВЬ БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026-04-09 32
Нээлтийн үеэр ИТХ-ын дарга Д.Нацагдорж, Монголын Хүүхдийн Зөвлөлийн тэргүүн Б.Дашням, Дундговь аймгийн Хүүхдийн Зөвлөлийн зөвлөх Т.Азжаргал нар оролцож, хүүхэд залуусын дуу хоолой, оролцооны үнэ цэнийг онцоллоо Дараах сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв: ✅ Аюулгүй байдал ✅Байгаль орчин ✅Боловсрол ✅Эрүүл мэнд ✅ Хүүхдийн эрх, оролцоо 🌟Энэхүү өдөрлөг нь өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд санал санаачлагыг хүргэхэд чухал үйл явдал байлаа. 🙌🏻Тэгш оролцоо-Хязгааргүй болом

Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч нар Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2026-04-07 20
Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч нар Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн Оюу Толгой ХХК-ний дарга, удирдлагууд болон орон нутаг хариуцсан ажилчидадаа талархсанаа илэрхийлье.

Даланзадгад сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "МИНИЙ НӨЛӨӨЛӨЛ ЦАГААН ШУГАМАА ДАВАХГҮЙ БУСДЫГ ХҮНДЭТГЭНЭ" контент уралдааныг зохион байгуулж байна.

2026-04-02 20
Даланзадгад сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "МИНИЙ НӨЛӨӨЛӨЛ ЦАГААН ШУГАМАА ДАВАХГҮЙ БУСДЫГ ХҮНДЭТГЭНЭ" контент уралдааныг зохион байгуулж байна.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 10-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2026-04-01 20
Хуралдаанаар Даланзадгад сумын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Зүүнсайхан 5 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах 6 булаг орчмын нийт 194.4 га газрыг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчилэн 10 баг тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, сумын ИТХ-аас баталсан тогтоол шийдвэрийн 2025 оны хэрэгжилтийг 94.9 хувиар дүгнэж, зорилтот бүлгийн сумдад хуваарилсан төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрт багтаан хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр, иргэн, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллагаас ирүүлсэн төсөл хөтөлбөрийг хүлээн авах, хянан үзэх, үнэлэх, эрэмбэлэх ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус хэлэлцэн баталлаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2026-03-25 20
Далазадгад сумын ИТХ-ын Зөвлөл хуралдаж, ээлжит 10-р хуралдааныг 2026 оны 04-р сарын 01-ний өдөр хуралдуулахаар тов тогтоолоо.

Даланзадгад сумын ИТХ-аас 2026-03-19 ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэддээ зориулж ЭРХЭМ МОНГОЛ ЭР ХҮН арга хэмжээг ХЖТ-т 14:00 цагаас зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

2026-03-19 20
Даланзадгад сумын ИТХ-аас 2026-03-19 ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэддээ зориулж ЭРХЭМ МОНГОЛ ЭР ХҮН арга хэмжээг ХЖТ-т 14:00 цагаас зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ЭРХЭМ МОНГОЛ ЭР ХҮН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-19 19
Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан Даланзадгад сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар Монгол улсын аварга С.Мөнхбатыг урьж “ЭРХЭМ МОНГОЛ ЭР ХҮН” арга хэмжээг зохион байгууллаа.

Даланзадгад сумын ГХУСАЗС зөвлөлөөс сургалт зохион байгуулагдлаа

2026-03-10 59
Даланзадгад сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төрийн байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн дарга, гишүүдэд хүүхэд гэр бүлийн талаарх төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, эцэг эхийн зөвлөл ажиллах арга зүй сэдвээр сургалт зохион байгуулагдлаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ЕСӨН АЛДАРТАНГ ТОДРУУЛЖ ШАГНАЛАА

2026-02-16 39
"Элдэв эрдэнэт" хэмээх хөхөгчин "Могой" жилд ажил үйлс, амжилт бүтээлээрэээ салбартаа манлайлсан есөн алдартан, сумын аварга малчин, алдарт уяач болсон иргэддээ баяр хүргэж шагнаж урамшууллаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2026-02-12 34
ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА Даланзадгад сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар Даланзадгад сумын ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Шинээр томилогдсон Зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаар Даланзадгад сумын 2025 оны “Есөн алдартан” шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж дараах иргэдийг шалгарууллаа. 1.“Оны шилдэг ажилтан” – Рэнцэнпүрэвийн Даваадорж (Дулаан хангамжийн газрын машинч) 2. “Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан” – Сугирын Алтанцэцэг (БОЭТ-ийн нярайн тасгийн зөвлөх эмч) 3.“Оны шилдэг боловсролын ажилтан” – Дамдинсүрэнгийн Болдмаа (5-р сургуулийн химийн багш) 4. “Оны шилдэг сурагч” – Ганхуягийн Гүндэгмаа (5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч) 5. “Оны шилдэг баялаг бүтээгч” – Энхээгийн Цогбаяр (“Цог ялалт” ХХК-ийн захирал) 6. “Оны шилдэг соёл, урлаг, спортын алдартан” – Цэдэнбалын Баасанхүү (Жюү Жицүгийн Өмнөговь аймаг дахь салбар "Говь Пантера" дэмвжээний тамирчин) 7. “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”- Туяагийн Батзориг (Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын ачигч) 8.“Оны шилдэг хөдөө аж ахуйн алдартан” – Энхтайваны Эрдэнэтулга (Даланзадгад сумын малчин) 9. “Оны онцлох алдартан” – Тогтохсүрэнгийн Ариунцэцэг (1-р сургуулийн математикийн багш)

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН НЭРЭМЖИТ АВАРГЫН ГАРАА ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-02-04 344
Монгол улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой, XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх гал МОРИН жилийн сар шинийн баярт зориулсан Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “АВАРГЫН ГАРАА” өсвөр үеийн сумын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан 2026 оны 2-р сарын 4-ний өдөр 5 насны ангиллаар зохион байгуулагдлаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 9-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2026-02-02 258
-Даланзадгад сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 86,6 хувьтай -Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийн 88,9 хувьтай дүнгэж -“Хоршоо хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих, орон тооны бус зөвлөлийн ажлын тайлан, төсөл сонгон шалгаруулах тов, олгох зээлийн салбар, чиглэлийг шинэчлэн батлах тухай -Малын тоо толгойн албан татварыг хувь хэмжээг шинэчлэн батлах тухай -Нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулах тухай -Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байгаа булаг, шандны эхийг сумын тусгай хамгаалалтад авах тухай -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ХУРАЛДЛАА

2026-01-30 305
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9-р Хуралдаан 2026 оны 2-р сарын 02-ны өдөр хуралдахаар товлогдсон. Ээлжит 9-р Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг Ардчилсан намын бүлэг урьдчилан хэлэлцлээ. Үүнд: -Даланзадгад сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт -Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилт -“Хоршоо хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих, орон тооны бус зөвлөлийн ажлын тайлан, төсөл сонгон шалгаруулах тов, олгох зээлийн салбар, чиглэлийг шинэчлэх -Малын тоо толгойн албан татварыг шинэчлэх -Нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулах -Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байгаа булаг, шандны эхийг сумын тусгай хамгаалалтад авах -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛА

2026-01-29 91
Даланзадгад сумын ИТХ-ын Төлөөлөгчид ЕБС, Политехник коллежийн сурагчид болон Өмнөговь аймаг дахь ШУТИС-ын Коосэн хөтөлбөрийн сурагч, оюутнуудад Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөө, журамт үүрэг, үндсэн үүргийн талаар сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлж хамтран ажилласан сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд талархлаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-29 93
Даланзадгад сумын ИТХ-ын Төлөөлөгчид ЕБС, Политехник коллежийн сурагчид болон Өмнөговь аймаг дахь ШУТИС-ын Коосэн хөтөлбөрийн сурагч, оюутнуудад Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөө, журамт үүрэг, үндсэн үүргийн талаар сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлж хамтран ажилласан сургуулийн захирал, сургалтын менежерүүдэд талархлаа.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2026-01-22 237
Тус хурлаар Даланзадгад сумын Засаг даргын 2024-2028 оны “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Эрүүл ирээдүй”, “Хотын баялаг”, “Боловсролын ундарга”, “Хотын залуус”, “Нутгийн шим”, “Хамтаар амьдрах соёл”, “Оюуны өсөлт”, “Соёлын дархлаа”, “Эко хот”, “Смарт сити” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж байна.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, ЗДТГ-ЫН АЛБА ХААГЧИД “ЭНЭРЭЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ” ОНӨААТҮГ-ЫН УЛАМЖЛАЛТ СЭРГЭЭН ЗАСАХЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2026-01-21 162
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч, ажилчдын баг бүхий “Энэрэл” уламжлалт сэргээн засах төв аймгийн төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээр санхүүжих бөгөөд 45 хүн хэвтэн эмчлүүлэх, 10 хүн өдрийн эмчилгээ авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулах юм. Төвийн үйл ажиллагаа 2026 оны 1 дүгээр сарын 26-ны даваа гарагт албан ёсоор эхэлж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар төлөвлөөд байна. “Энэрэл” уламжлалт сэргээн засах төв нь нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эмч, ажилчидтай бөгөөд дараах тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Үүнд: Уламжлалт анагаах ухааны чиглэлээр 21 нэр төрлийн мэргэшсэн тусламж үйлчилгээ, сэргээн засахын бүтэц, үйл ажиллагааны алдагдлыг оношлох, эмчлэх 13 нэр төрлийн үйлчилгээ • Хөдөлгөөн засал • Хөдөлмөр засал • Хэл засал, усан эмчилгээ • Хөгжлийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлнэ. Иргэдэд чанартай, хүртээмжтэй, цогц уламжлалт сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой тус төвд орчин үеийн тоног төхөөрөмж, туршлагатай мэргэшсэн баг, хамт олон ажиллана.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 8-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2026-01-19 318
Тус хуралдаанаар “Даланзадгад сумын есөн алдартан шалгаруулах журам”-ыг хэлэлцэн шинэчлэн батлаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10273
8485 / 83%
1098 / 11%
333 / 3%
357 / 3%