Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

УЗНАШХ


нийт 11

"Хүмүүнлэг Өмнөговьчууд Аян"-ны хүрээнд хандивын тоглолт зохион байгууллаа

2025-04-26 0
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (Улаан загалмайн анхан шатны хороо) “Хүмүүнлэг Өмнөговьчууд аян”-нд нэгдэн хүмүүнлэгийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг үйл ажиллагаа нь А.Дархан-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандив цуглуулах аяныг зохион байгуулж байгаа билээ. Даланзадгад сумын ИТХ-ын Төлөөлөгч Х.Барс-Эрдэнэ, дуучин МУСТА Б.Ядамдорж нар санаачлан сумын ИТХ-ын төлөөлөгчид, бусад албан байгууллага, аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдтэй хамтран А.Дархан-Эрдэнэ хүүд туслах “Сэтгэлийн дэм” хандивын тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Тоглолтод хөтлөгч, дуучин МУСТА Б.Ядамдорж, дуучин МУСТА, сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Барс-Эрдэнэ, дуучин МУСТА Э.Ариунсайхан, дуучин А.Амаржаргал, бүжигчин Н.Насанжаргал, “Шидэт бүжиг” хамтлаг, “Гэрэлт ирээдүй” хамтлаг, Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин болон бусад уран бүтээлчид оролцон Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 2 удаа тоглож тоглолтын орлогыг хүүгийн ар гэрт гардуулан өглөө. Мөн Даланзадгад сумын ИТХ-ын Ажлын албаны алба хаагчид А.Дархан-Эрдэнэ хүүд туслах хандивын аяны хүрээнд “Нэг өдрийн цалин”–г хандивлалаа.

"Хүмүүнлэг Өмнөговьчууд Аян"-ны хүрээнд хандивын аян зохион байгууллаа

2025-04-24 0
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (Улаан загалмайн анхан шатны хороо) “Хүмүүнлэг Өмнөговьчууд аян”-нд нэгдэн хүмүүнлэгийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг үйл ажиллагаа нь А.Дархан-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандив цуглуулах аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Даланзадгад сумын ИТХ-ын Төлөөлөгч С.Бундхорол болон бусад төлөөлөгчид, Ажлын алба хамтран номын хандивыг зарлаж хандиваар цугларсан номыг “Хурдан сиот” клубын сурагчидтай хамтран худалдан борлуулж, борлуулсан орлогыг хүүгийн эмчилгээний зардалд хандив өргөлөө.

Өмнөговь аймгийн Цагдаагийн Газар-с "Нэг зам, Нэг соёл"-уриатай ОРОН НУТГИЙН ЗАМИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-нэгдсэн арга хэмжээ боллоо.

2023-07-01 315
Өмнөговь аймгийн Цагдаагийн Газар-с "Нэг зам, Нэг соёл"-уриатай ОРОН НУТГИЙН ЗАМИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-нэгдсэн арга хэмжээ боллоо. 👮Цагдаагийн Газраас арга хэмжээний үеэр 8- багийн мотоциклтой жолооч нарт, хамгаалах малгай өгч: ⛑Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ⛑Иргэд жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаагаараа онцлог байлаа. 🏥Уг арга хэмжээнд Өсвөрийн Улаан Загалмайн гишүүд, УЗХорооны өсвөрийн аврагч бүлэг, чихэртэй уриалга, анхны тусламжийн иж бүрдэлд байвал зохих зүйлсийн жагсаалтыг иргэдэд таниулж сурталчилан, Анхны тусламж үзүүлэхийн ач холбогдол,ЗУСА-хийх, хажуугийн сэргээх тогтвортой байрлал зэрэг анхны тусламжийн зарчимуудаар үзүүлэх сургалт зохион байгуулж ажиллаа. 📢АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ НАС АВАРНА 🚑🚓🚒

"ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН"

2023-04-12 262
Даланзадгад сумын ИТХ (Улаан загалмайн анхан шатны хороон)-оос зохион байгуулсан "ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН"-д Г.Мөнхтуул эрхлэгчтэй 26-р цэцэрлэгийн хамт олон удирдлага зохион байгуулалт, идэвх санаачилгатай оролцлоо. ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%