Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ДАЛАНЗАДГАД СУМ /ХОТ/-ЫН ТАНИЛЦУУЛГА

2015-11-11

Танилцуулга

            1931 оны намар Даланбулаг хэмээх голын дэнж дээр 30 гаруй эсгий гэртэйгээр Даланзадгад хот нь анх сууриа тавьсан юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу Баруун сайхан, Хан-уул, Далан, Дунд сайхан, Зүүн сайхан, Их уул, Оюут, Цагаан булаг гэсэн 8-н багийн нийт 6484 өрхөд 20376 хүн амьдардаг. Даланзадгад хот нь:

1959-1965 онд хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргаа

1965-1991 онд хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа

1991-1992 онд АХ-ын гүйцэтгэх захиргаа  гэж нэрлэгдэж байгаад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 09 дүгээр сараас Даланзадгад сум болон өөрчлөгдсөн юм.

            Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог. Хүн амын нягтралаар хамгийн өндөр 2.33 хүн/га сум юм.

Даланзадгад хот нь уул уурхайн салбарыг түшиглэсэн хөгжил их бүтээн байгуулалт өрнөсөн өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй Өмнөговь аймгийн хөгжлийн төв болж байна. 47,6 мянган га газар нутагтай. Далайн түвшинээс дээш 1300-1600 метрийн дундаж өндөрт оршино. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 580км зайд оршдог.

 

Тус сум нь 2017 оны жилийн эцсийн өрх, хүн амын тооллогîîð 8365 өрхийн 24863 суурин хүн амтай байгаагийн 32,9 хувь нь 0-18 насны хүүхэд, 30,7 хувь нь 18-35 насны залуучууд, 21,9 хувь нь 36-аас дээш насны хүмүүс, 14,4 хувь нь тэтгэврийн насны ахмадууд эзэлж байгаа ба нийт хүмүүсийн 52,4 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн жилд дунджаар 541 гаруй хүүхэд шинээр мэндэлж байна.

 

 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт  111666 толгой мал тоолууллаа.

Даланзадгад суманд Засаг захиргааны анхан шатны 8 нэгж,  64 төрийн байгууллага, 2 жуулчны бааз, арилжааны банкны 8 салбар, үүрэн телефоны 5 операртор, 10 уул уурхайн компанийн төлөөлөгчийн газар, орон нутгийн чанартай Гурвансайхан нисэх буудал говь нутгийн онцлогыг илэрхийлсэн Соёл амралтын хүрээлэн зэрэг газрууд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. 

Эрүүл мэндийн газар, БОЭТөв, 3-н өрхийн эрүүл мэндийн төв  иргэдийн эрүүл энхийн манаанд тасралтгүй зүтгэж байна.

Польтехникийн коллеж 1, Ерөнхий боловсролын 6 сургуультай. Үүнээс:  Лаборатор сургууль 1, Биеийн тамирын төрөлжсөн 1, Улсын тэргүүний  сургууль 3 байна. ЕБС-д нийт 5900 сурагчтай. 130 гаруй дугуйлан секц хичээллэж байна

 

Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр төр хувийн хэвшлийн нийлсэн 10 цэцэрлэг  үйл ажиллагаа явуулж байгаагаас улсын тэргүүний 2 цэцэрлэгтэй нийт 2500 гаруй хүүхэд хамрагдаж байна.

 

Төвийн эрчим хүчинд холбогдсон. 9 мвт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станцтай.

45,1 км хатуу хучилттай авто зам, 13,422 мявган хүний зам, 33218 метр дулааны шугам,  ус цуглуулах 5 худаг, ус түгээх 31 усан сан, ухаалаг ус түгээх байр 8, 106932 метр цэвэр усны шугам, бохирын 57865 метр шугамтай бөгөөд хоногт 950м3  бохирын ус цэвэрлэх хүчин чадалтай  цэвэрлэх байгууламжтай.

Беларусын Жодена хот, ӨМӨЗО-ны Альша Баян нуур, аймаг, Солонгосын хотуудтай хамтын ажиллагааны харилцаатай ажиллан гадаад дотоод харилцааг өргөжүүлж байна. 

 

            Манай сумаас 22 гавьяат төрөн гарсан хийгээд Монгол улсад анх удаа 1000-н тэмээний уралдааныг зохион байгуулан “Монгол тэмээ 999” нэртэйгээр дэлхийн Геннист амжилт тогтоосон, улсдаа тарьмал ойгоор тэргүүлсэн зэрэг амжилт бүтээлийн 87-н жилийн  түүхэн замналтай эдийн засаг нийгмийн бүхий л салбарын ажил амьдрал нь хөгжлийн хурдсаар арван зүгт өргөжин тэлсэн өнөөгийн томоохон хотуудын нэг юм.

 

            Даланзадгад сум нь Өмнөговь аймгийн төвд, Ханхонгор сумын нутаг дэвсгэрт байрладаг. Улаанбаатар хотоос 580 км замд байрладаг.

            Газрын тогтолцоо: Даланзадгад сум нь далайн төвшнөөс дээш 1740 м өргөгдсөн тэгшивтэр талбай бүхий 47,6 мянган талбайгаас 39,8 га нь тариалангийн, 40,4 мянган га нь бэлчээрийн талбайд тус тус хамрагдсан байна. Нутгийн хамгийн өндөр цэг нь Хөх толгой.

            Ургамлын талбай:  Ургамлын бүтцийн хувьд нутгийн баруун тал Зүүн сайхны хилийн заагаар буйлс, харгана зэрэг модлог ургамалтай, тал говийн ургамлын бүтцийг агуулсан бударгана, сондуул, дэрс, таана, хөмүүл, хазаар, дэрс, монгол өвс, цахилдаг зэрэг бутлаг  ба амтлаг ургамалтайн дээр бог, бударгана, багалуур, хурган чих, боролзой зэрэг говь цөлийн ургамалтай юм.

            Амьтны аймаг:  Говь-Алтайн уулархаг бүсийн болон завсрын ан амьтад зонхилдог. Туурайтан-янгир, аргаль, цагаан зээр, хар сүүлт, хулан

Махчин амьтдаас-чоно, үнэг, хярс, мануул, ирвэс

Мэрэгчдээс-шар оготно, алаг даахай, зараа, зурам

Хэвлээр явагчдаас-хонин гүрвэл, могойн гүрвэл, хоргүй могой

            Шувуудаас: Ёл, бүргэд, элээ, харцага, хулан жороо, ятуу, болжмор, тагтаа, өвөөлж

            Уур амьсгал:  Монгол орны эрс тэс уур амьсгалтай, сумын хэмжээнд хүйтний эрч -8,9-36 хэм хүйтэн, зундаа +11+39 хэм халуун. Хур тунадас олон жилийн дунджаар зундаа 21,5, өвөлдөө3,4 мм

            Цаг агаарын хувьд жилийн 4 улирал нь бусад аймаг, сумдын цаг агаараас харьцангуй дулаан уур амьсгалтай.

Жилийн дундаж цаг агаарын температур +3,8

Хамгийн дулаан нь 7 сард +35,8 градусс

Хамгийн хүйтэн нь 1 сард -33 градусс

Жилийн салхины дундаж хурд 3,5 м/с

Хүчтэй салхины дээд хурд 35 м/с

Хүчтэй салхитай хоногийн тоо олон жилийн дунджаар 27 хоног байх бөгөөд ихэнхдээ баруун хойноос салхилдаг.

Жилийн хур тундасны нийлбэр 132,1

Урсгал ус, булаг шанд:  Даланбулаг, модтын их бага булаг, тоонотын булаг, шанас, Өлзийтийн эх зэрэг урсгал шанд булаг байдаг.

         Номын сан, интернет : Төв номын сан нь иргэдэд ном хэвлэл мэдээллээр үйлчлэх үүрэг бүхий төрийн өмчийн орон нутгийн соёлын байгууллага юм. Одоо 78,2 мянган номын фондтой, 10 ажиллагсадтай, нийтийн уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг, интернет мэдээллийн үйлчилгээний танхимуудаар үйлчилгээ явуулж байна. Тус номын сан 2000 оноос эхлэн Соросын сангийн дэмжлэгээр интернетийн үйлчилгээ, хөдөлгөөнт номын сангийн үйлчилгээ явуулж байна.

            Урлаг соёлын байгууллага: Аймгийн төв Даланзадгад хотод кино театр, хөгжимт жүжгийн театр үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт 70 орчим хүн ажилладаг. ХЖТеатр нь жилдээ 15-20 шинэ уран бүтээл туурвин, давхардсан тоогоор 75 мянга орчим үзэгчдэд үйлчилдэг. Эдний уран бүтээлчид морин хуур, ардын язгуур урлаг, бүжиг зэрэг төрлөөр улс болон бүсийн уралдаанд байнга амжилттай оролцож байдаг юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Дүндгээ, Ө.Батжаргал зэрэг алдар цуутнаараа зүй ёсоор бахархаж байдаг. Энэ хамт олон дотор 10 гаруй соёлын тэргүүний ажилтан ажилладаг юм. Зуны буюу жуулчны улиралд энэ театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо гадаадын жуулчдад танилцуулан, эх орноо сурталчлах, монголын ардын урлагийг таниулж мэдүүлэх зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулж байдаг. ХЖТеатрын уран бүтээлчид нь жилдээ 10 гаруй удаа өөр аймаг хотуудад урлагийн аялан тоглолт хийдэг ба мөн хөрш БНХАУ-ын ӨМӨЗОронд 2 удаа тоглолт хийсэн юм.

            Орон нутгийнхаа хөгжил дэвшил, түүх, байгалийн өвөрмөц тогтоц, хүн ардын амьдрал, ёс заншлыг өргөн олонд сурталчлан танилцуулдаг Музей Даланзадгад хотын төвд ажилладаг. Уг Музей нь 4000 орчим үзмэртэй ба жилдээ гадаад дотоодын 6000 гаруй хүнд үйлчилж байдаг.

            Даланзадгад хотын кино театр нь жилдээ явуулын болон суурин хэлбэрээр хөдөлмөрчдөд жилдээ 170 удаа гадаад дотоодын киногоор үйлчилж, 80 гаруй мянган хүн амд үйлчилдэг юм.

Сумын алдар цуутнууд

1.Х.Цэвэгмэд-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тээвэрчин

2.Х.Шарав.-Монгол Улсын гавьяат эмч, мэс засалч

3.Д.Долгорцэнд – Монгол Улсын ЭХ-ын гавьяат ажилтан мэс засалч

4. М.Банзрагч-Монгол Улсын гавьяат багш

5. Ч.Тогоохүү-Монгол Улсын гавьяат багш

6. Д.Сандуйжав-Монгол Улсын гавьяат нэгдэлчин, тээвэрчин

7. Ө.Батжаргал-Монгол Улсын гавьяат жүжигчин

8. Ч.Дүндгээ- Монгол Улсын гавьяат жүжигчин

9.Ө.Шаариймаа – Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

10. Д.Санж – Монгол Улсын гавьяат барилгачин

11. Б.Шатар-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

12. Д.Багахүү- Монгол Улсын начин, спортын мастер

13. И.Ламаажав- Монгол Улсын начин, спортын мастер

14. О.Пүрэв-Монгол Улсын начин, спортын мастер

15. Б.Шоовдор- Монгол Улсын начин, спортын мастер зэрэг алдар цуутай хүмүүс түүнчлэн төрийн дээд шагнал болох одонтой 400 гаруй хүн аж төрж байна.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%