Тус Хуралдаанаар Даланзадгад сумын 2026 оны төсөв батлах тухай, Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, ИТХ-ын 2025 оны тайлан, Сумын нутаг дэвсгэрт 2026 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай, Хөрөнгө данснаас хасах тухай, Төсвийн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.



