Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20

Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Цахимд зөв хүн байя" сэдвийн хүрээнд иргэдийн цахим орчны зөв соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, цахим хэрэглээний сөрөг нөлөөллийг бууруулахад төр, иргэн, боловсролын байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийтийн сонсгол зохион байгууллаа. Тус сонсголоор :
1.Смарт сити” хөтөлбөрийн танилцуулга - Д.Нацагдорж /сумын ИТХ-ын дарга/
2.Өмнөговь аймгийн “Дата төв”-ийн танилцуулга, цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах – /Мэдээллийн аюулгүй байдлын инженер/ А.Мөнхбат
3.Аймаг, сумын гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал - /Даланзадгад сумын ГХУСАЗСЗ-ын нарийн бичгийн дарга/ цагдаагийн ахмад Я.Нэргүй
4.Цахим орчин дахь хүүхэд хамгаалал - /Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга/ Т.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Тус сонсголд:
-Өмнөговь аймгийн ИТХ-ын нийгэм, хүний хөгжил, аялал жуулчлал, цахим бодлогын хорооны гишүүд,
- Аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөл,
- Даланзадгад сумын ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын хорооны гишүүд,
- Даланзадгад сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд,
- Даланзадгад сумын 10 багийн хамтарсан багийн бүрэлдэхүүн,
- Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх мэдээллийн технологийн "Хурдан" клубийн төлөөлөл,
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Т.Золжаргал,
- Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл,
- Өмнөговь аймгийн Дата төвийн мэдээлэл аюулгүй байдлын инженер А.Мөнхбат нар сонсголд оролцлоо.
Тус нийтийн сонсголоос гарсан зөвлөмж, уриалга:
- Хүүхэд, залуусын дижитал орчны боловсролыг сайжруулж, цахим ёс зүй, зөв хэрэглээг сургалт, хөтөлбөрт тогтмол тусгах
- Эцэг эх, багш, байгууллагууд хамтран цахим дээрэлхэлт болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх
- Олон салбарын байгууллагууд хамтран цахим гэмт хэрэг, эрсдэлийг бууруулах бодлого, төсөв, системтэй арга хэмжээг хэрэгжүүлэх
- Хэвлэл мэдээлэл, контент бүтээгчид эерэг, хүүхдэд аюулгүй контент түгээхэд манлайлах
- Олон нийтийн цахим группүүд ёс зүйтэй удирдлага, хяналттай байж, хууль бус болон доромж контентын эсрэг хатуу зохицуулалт хийх
Уриалга: Бүгдээрээ цахим орчинд хариуцлагатай, эерэг, зөв хүн байцгаая!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9550
7867 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%