Даланзадгад сумын ИТХ-аар баталсан “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн 1 жилийн тайлангийн өдөрлөг арга хэмжээ Хөгжимт жүжгийн театрт амжилттай болж өндөрлөлөө. 2025 онд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, соёл, спорт, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт оновчтой, үр дүнтэй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж иргэн төвтэй төрийн үйлчилгээг үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгааг онцоллоо.











