Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Монгол тэмээ-999

2016-02-22


“Монгол тэмээ-999” уралдаан


Монгол тэмээг дэлхийд сурталчлах, дэлхийн дээд амжилтыг бүртгэх “Геннисийн ном”-д бичүүлэх, эдийн засгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын тэмээ бүхий аймгууд, тэмээчид, уяачид энэхүү уралдаанд оролцох бөгөөд 12 км-с хоорондоо 100 м зайтай 5 гараанаас 1000 тэмээ зэрэг гарч уралдах аж. Гараанаас гарсны дараа 4 км яваад хоорондоо 100-150м зайтай байх 2 тугийн хоорондуур гарснаар уралдааныг 1 замаар үргэлжлүүлнэ.

Тус уралдааныг зохион байгуулах болсон нь хоёр бөхт тэмээн сүрэгт олны анхаарлыг хандуулах ялангуяа дэлхий дахинд таниулж Гиннесийн номонд дээд амжилтад бүртгүүлэх зорилготой юм.

Говь нутгийн ард түмэн тэмээн сүргээ өсгөн үржүүлж, хайрлан хамгаалах чиглэлээр олон ажил зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал, "Тэмээн поло”, “Их говийн тэмээний баяр” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболдын санаачилгаар зохион байгуулах гэж байна.

“Монгол тэмээ- 999” дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох “1000 тэмээний уралдаан” нь 2016 оны 3 сарын 7-ны өдөр 09.00-13.00 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт, аймгийн Морь барианы газарт зохион байгуулагдана.

Тэмээний уралдаанд аймгийн 15 сумдаас 1000 тэмээ, тэмээчид оролцуулах бөгөөд бусад аймаг сумдаас нээлттэй оролцуулна.
Уралдааны зохион байгуулалт:
• 1000 тэмээний уралдааныг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон салбар комисс удирдан зохион байгуулна.

• Уралдаанд оролцох аймаг, сумдыг хариуцсан ажлын 5 хэсэг ажиллана. /Зохион байгуулах комиссоос томилсон төлөөлөгч, тэмээ судлаач эрдэмтэд, тухайн орон нутаг хариуцсан дарга, мэргэжилтэн, “Тэмээн соёл-уралдааны холбоо”-ны төлөөлөл/

• Харъяалах аймаг сумын тэмээ болон тэмээчдийг өгөгдсөн маягт мэдүүлгийн дагуу хариуцсан албан хаагчид 3-р сарын 5-нд нүд үзэж бүртгэнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

• Бүртгэлийн дугаарын дагуу уралдах номерийг олгоно. /1-р гараа нь 1-250, 2-р гараа 251-500, 3-р гараа 501-750, 4-р гараа 751-999, 5-р гараа 1000-1250 гэсэн дугаартай байна. / Уралдахаар бүртгүүлсэн бүх тэмээнд гараа тус бүрээр өөр өөр өнгийн дэвсгэртэй дугаар олгоно. 1-р гараа-цагаан, 2-р гараа-шар, 3-р гараа-улбар, 4-р гараа – цайвар ногоон, 5-р гараа-цэгээн өнгийн дэвсгэртэй байна.

• Хоорондоо 100м зайтай 5 гараанаас 1000 тэмээ зэрэг гарч уралдана.

• Нэгдсэн дохио өгч, гараанаас гарахын өмнө Гиннесийн хорооны шаардлагын дагуу баримтжуулах телевизийн бичлэг, зураг авалт хийгдэх тул тэмээ унаачид эгнэсэн байдлаараа гараан дээр тайван зогсож байхыг онцгой анхаарах ёстой.

• Гараанаас гарсны дараа 5-6 км яваад хоорондоо 100-150м зайтай байх хоёр тугийн хоорондуур орсноор уралдааныг нэг замаар үргэлжлүүлнэ.

• Уралдах нийт замын урт-15 км

• Уралдах тэмээ гарах 5 гараа нь 2 тугнаас /1 замд нийлэх тэмдэглэгээ/ ижил зайд байрлах ба замын тэмдэглэгээ болон тугнаас гадуур уралдахыг хориглоно.

• Уралдаанд зөвхөн монгол тэмээг уралдуулах ба бэсрэг тэмээг уралдуулахгүй. /Тэмээ судлаачдаас бүрдсэн тусгай комисс томилогдон ажиллана./ Комиссын тодорхойлсон монгол тэмээнд дугаар олгосноор уралдааны замд гарах зөвшөөрөл бүрдэнэ.

• Уралдаанд оролцох тэмээ уяачид болон унах хүмүүс аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцоно. Тэмээ унах хүний насны доод хязгаар 16 байх бөгөөд хэрэв 16,17 насны иргэд тэмээ унасан тохиолдолд эцэг эхийн зөвшөөрөл болон харгалзах хүний батлан даалттай байна.

• Уралдаанд зориулалтын бус техник хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%