Хүүхэд залууст эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, цэргийн албыг сурталчлах ажлын хүрээнд "Сурагчид хээрийн сургуульд" арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 90 сурагч, Даланзадгад сумын ЗДТГ-ын алба хаагчид хамрагдаж Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг үзэж сонирхон байлдааны зэвсэглэл, техниктэй танилцлаа.



