Хуралдаанаар Даланзадгад сумын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Зүүнсайхан 5 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах 6 булаг орчмын нийт 194.4 га газрыг 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөн сумын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчилэн 10 баг тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, сумын ИТХ-аас баталсан тогтоол шийдвэрийн 2025 оны хэрэгжилтийг 94.9 хувиар дүгнэж, зорилтот бүлгийн сумдад хуваарилсан төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрт багтаан хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр, иргэн, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллагаас ирүүлсэн төсөл хөтөлбөрийг хүлээн авах, хянан үзэх, үнэлэх, эрэмбэлэх ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус хэлэлцэн баталлаа.







