Даланзадгад сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар Даланзадгад сумын ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Шинээр томилогдсон Зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлаар Даланзадгад сумын 2025 оны “Есөн алдартан” шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж дараах иргэдийг шалгарууллаа.
1.“Оны шилдэг ажилтан” – Рэнцэнпүрэвийн Даваадорж (Дулаан хангамжийн газрын машинч)
2. “Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан” – Сугирын Алтанцэцэг (БОЭТ-ийн нярайн тасгийн зөвлөх эмч)
3.“Оны шилдэг боловсролын ажилтан” – Дамдинсүрэнгийн Болдмаа (5-р сургуулийн химийн багш)
4. “Оны шилдэг сурагч” – Ганхуягийн Гүндэгмаа (5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч)
5. “Оны шилдэг баялаг бүтээгч” – Энхээгийн Цогбаяр (“Цог ялалт” ХХК-ийн захирал)
6. “Оны шилдэг соёл, урлаг, спортын алдартан” – Цэдэнбалын Баасанхүү (Жюү Жицүгийн Өмнөговь аймаг дахь салбар "Говь Пантера" дэмвжээний тамирчин)
7. “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”- Туяагийн Батзориг (Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын ачигч)
8.“Оны шилдэг хөдөө аж ахуйн алдартан” – Энхтайваны Эрдэнэтулга (Даланзадгад сумын малчин)
9. “Оны онцлох алдартан” – Тогтохсүрэнгийн Ариунцэцэг (1-р сургуулийн математикийн багш)




