Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9-р Хуралдаан 2026 оны 2-р сарын 02-ны өдөр хуралдахаар товлогдсон. Ээлжит 9-р Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг Ардчилсан намын бүлэг урьдчилан хэлэлцлээ.
Үүнд:
-Даланзадгад сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт
-Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилт
-“Хоршоо хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих, орон тооны бус зөвлөлийн ажлын тайлан, төсөл сонгон шалгаруулах тов, олгох зээлийн салбар, чиглэлийг шинэчлэх
-Малын тоо толгойн албан татварыг шинэчлэх
-Нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулах
-Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байгаа булаг, шандны эхийг сумын тусгай хамгаалалтад авах
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.





