Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч, ажилчдын баг бүхий “Энэрэл” уламжлалт сэргээн засах төв аймгийн төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээр санхүүжих бөгөөд 45 хүн хэвтэн эмчлүүлэх, 10 хүн өдрийн эмчилгээ авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулах юм. Төвийн үйл ажиллагаа 2026 оны 1 дүгээр сарын 26-ны даваа гарагт албан ёсоор эхэлж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар төлөвлөөд байна.
“Энэрэл” уламжлалт сэргээн засах төв нь нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн эмч, ажилчидтай бөгөөд дараах тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Үүнд: Уламжлалт анагаах ухааны чиглэлээр 21 нэр төрлийн мэргэшсэн тусламж үйлчилгээ, сэргээн засахын бүтэц, үйл ажиллагааны алдагдлыг оношлох, эмчлэх 13 нэр төрлийн үйлчилгээ
• Хөдөлгөөн засал
• Хөдөлмөр засал
• Хэл засал, усан эмчилгээ
• Хөгжлийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлнэ. Иргэдэд чанартай, хүртээмжтэй, цогц уламжлалт сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой тус төвд орчин үеийн тоног төхөөрөмж, туршлагатай мэргэшсэн баг, хамт олон ажиллана.







