ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 6-Р ХУРАЛ ХУРАЛДЛАА
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
1. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ээлжит 12-р хуралдааныг 08 сарын 18-ны өдрийн 10:00 цагт хуралдуулж, тус хуралдаанаар:
1.1. Даланзадгад сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга
1.2. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
1.3. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны "Дэвшилтэт Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа 7 дэд хөтөлбөрийн 2021-2023 оны явцын тайлангийн тухай
1.4. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах
1.5. Сумын 2023 оны төсвийн тодотгол батлах тухай
1.6. "Малын тоо толгойн албан татвар батлах тухай" 2021 оны 3/5 дугаар тогтоолыг шинэчлэн батлах тухай
1.7. Даланзадгад суманд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай
1.8. Даланзадгад сумын төв суурьшлын бүсэд мал, тэжээвэр амьтан оруулахыг хориглох журам батлах тухай
1.9. Хөрөнгө данснаас хасах тухай
2. Хуралдаан болохтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөгчдийн Хурлын намын бүлгүүдийн хурлыг 08 сарын 16-ны өдөр, хороодын хурлыг 08 сарын 17-ны өдөр хуралдуулахаар
3. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангах, сургууль, цэцэрлэгийн ойр орчмын бүсэд аюулгүй орчныг бүрдүүлэх, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Даланзадгад суманд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудтай газар дээр нь очиж хяналт тавьж иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бололцоог сайтар хангах, байгаль цаг агаарын аюултай үзэгдэл болон тог цахилгааны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай засвар үйлчилгээг яаралтай хийхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгох тухай чиглэлийг сумын удирдлагуудад хүргүүлж, чиглэлийн дагуу авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллээ 12-р хуралдаан дээр эргэн танилцуулахыг даалгав.