Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-09-16

Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Мэндээ, хурлын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн Д.Ганзориг, Б.Тэнгис нар хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Даланзадгад сумын 6 сургууль, 10 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж тулгамдаж буй асуудлуудыг сонсон, гарц шийдлийн талаар харилцан ярилцаж, сумын 2023 оны төсвийн төсөлд тусгах саналуудыг хүлээн авлаа.

Энэ уулзалтаар:

-Боловсролын салбарт Боловсон хүчний дутмаг асуудал

-Аймаг сумын хэмжээнд боловсролын бодлогын бичиг баримттай болох

-Ойрын болон дунд хугацаанд тулгамдаад байгаа асуудлыг гүйцэтгэх засаглалд хэрхэн ямар замаар санал хүргүүлэх

Богино хугацаанд шийдвэрлэх хүлээгдэж байгаа асуудал

-Төсөв санхүүжилттэй холбоотой асуудал дээр анхаарах 2023 оны төсөв дээр бодит байдалтай уялдаж төсөв батлуулах

-Даланзадгад сумын ЗДТГазарт ойрын хугацаанд туршлагататай боловсрол хариуцсан мэргэжилтэнтэй болох

Багийн ИНХурал дээр ОНХСан дээр сургууль цэцэрлэгийн асуудлаар санал оруулах

Даланзадгад сумаас сонгогдсон аймаг сумын төлөөлөгч нартай хүндрэлтэй асуудлаа ойлгуулж нягт ажиллах

-Сургуулийн гадна дотно камертай замын зогсоол шийдэх

-Гэр хорооллын автобусны маршрут

Үдийн хоолны асуудалд анхаарах

-Засвар үйлчилгээ сандал,тоног төхөөрөмж гэх мэт асуудлаар харилцан ярилцлаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%