Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАВДУГААР ХУРАЛДААН

2022-03-21


1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэн зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Зөвлөлийн бүрэлдэхүүнд хурлын дарга Т.Мэндээ, Төлөөлөгч Б.Алтаншагай, А.Түвшинбаяр, Э.Мөнхболор, Д.Ганзориг, Т.Отгонбаатар, бие даагчдийн төлөөлөл Б.Тэнгис нар сонгогдон Хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  6 хороог байгуулж, хороодын дарга нарыг сонгон, хороодыг хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Хороод нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, өөрийн чиг үүргийн хүрээн дэх асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулан хэрэгжүүлэн ажиллана. Хороод:
1. Нутгийн удирдлагын хөгжлийн хороо; 
2. Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо;
3. Нийгмийн бодлогын хөгжлийн хороо; 
4. Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо; 
5. Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо; 
6. Ёс зүйн хороо. 
3.    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн “Ёс зүйн дүрэм” –ийг хэлэлцэн нийт төлөөлөгч нарт дүрмийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Ёс зүйн хороонд үүрэг болголоо.
4.    “Орон нутгийн сангийн журам” батлан ОНСангийн хөрөнгийн төлөвлөлт, бүрдүүлэлт, захиран зарцуулалтын тайланг журамд заасны дагуу улирал бүр сумын ИТХ-ын Хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгов.
5.    Даланзадгад сумын Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулалаа.
6. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын -11 өдрийн 15/08 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан тогтоолыг хүчингүй болгон баталлаа.
7. Даланзадгад сумын Далангийн 3-р багт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг зарлаж, шийдвэрийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн ажиллаа.
8. Сумын Сонгуулийн хороо байгуулж, 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлан сонгуулийн хорооны даргаар А.Ганзуузайг томилон нөхөн сонгуулийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг хороонд үүрэг болголоо.
 9.  Сумын хэмжээнд 2021 онд ноогдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг тэглэж, тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%