Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

ДАЛАНЗАДГАД СУМ/ХОТ/-ЫН "ОНЦГОЙ КОМИСС" ШИЙДВЭРЭЭР ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАРЫГ НЭМЭЛТЭЭР АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО.

2019-01-23

ДАЛАНЗАДГАД СУМ/ХОТ/-ЫН "ОНЦГОЙ КОМИСС" ШИЙДВЭРЭЭР ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАРЫГ НЭМЭЛТЭЭР АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО.
АЗД-ын 2019.01.18-ны А/60 тоот захирамж /Боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай/ , АЗД-ын 2019.01.22 А/74 тоот захирамж /Олон нийтийн арга хэмжээг түр хугацаагаар хориглох тухай/ захирамжуудын дагуу Даланзадгад сум /хот/-ын нутаг дэвсгэрт авч хэрэгжүүлэх ажлын талаар сумын Онцгой комисс хуралдаж, томуу томуу төст өвчний тархалт, хүн малын халдварт өвчний дэгдэлттэй холбоотой "Шуурхай ажлын төлөвлөгөө" гаргаж төлөвлөгөөний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн эмч нарыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэмэлтээр ажиллуулахаар боллоо. 
Үүнд:
Шим билэг ӨЭМТ-д: Г.Соёмбо/5 сургуулийн эмч/, П.Нэргүйцэцэг/7 дугаар сургуулийн эмч/, Ц.Оюунчимэг/9 дүгээр цэцэрлэгийн эмч/.
Өнө-Орших ӨЭМТ-д: Э.Сүрэн/1 дүгээр сургуулийн эмч/, Ч.Мөнхсайхан /3 дугаар сургуулийн эмч/, Д.Түвшинтөр/26 дугаар цэцэрлэгийн эмч/.
Энхийн хүслэн ӨЭМТ-д: Д.Цолмон/1 дүгээр сургуулийн эмч, Ж.Сарантуяа/4 дүгээр сургууль/, Б.Батмөнх/25 дугаар цэцэрлэг/.
Д.Улам-Өрнөх/1 дүгээр цэцэрлэгийн эмч/ нь Өрхийн эрүүл мэндийн төвд нэмэлтээр ажиллах эмч нараа хариуцан ажиллахаар боллоо.

ДАЛАНЗАДГАД СУМ/ХОТ/-ЫН ОНЦГОЙ КОМИСС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%