Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Даланзадгад сум/хот/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Даланзадгад сумын 9 алдартанг шалгарууллаа

2018-02-14

Сар шинийн босгон дээр Даланзадгад сумынхаа "Есөн алдартан"-ыг шалгаруулж хийсэн бүтээснээ үнэлүүлж салбартаа бусдыгаа манлайлж их амжилтын эзэд болсон алдартнуудаа алдаршуулж 2018.02.14-нд шагналыг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүлээ. Шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх, Даланзадгад сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор, Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Даваахүү нар "Есөн алдартан"-аар тодорсон иргэдэд хүндэтгэл үзүүлээ.
Даланзадгад сумын 2017 оны "Есөн алдартан":
Шилдэг Төрийн албан хаагч- Гантогтохын Өнөржаргал
Шилдэг боловсролын ажилтан - Цэнд-Аюушийн Үүрцайх
Шилдэг эрүүл мэндийн салбарын ажилтан - Батсуурийн Отгонжав
Шилдэг сурагч - Гантулгын Мөнхцэцэг
Шилдэг бүтээн байгуулагч - Батсүхийн Энхбаяр
Шилдэг урлаг, соёл, спортын алдартан - Болдбаатарын Хадбаатар
Шилдэг байгальд ээлтэй иргэн - Пунцагдаржаагийн Бямбаа
Шилдэг үйлчилгээний ажилтан - Доржваанчигийн Бумцэнд
Шилдэг хөдөө аж ахуйн ажилтан - Түнтгэрийн Жавзандулам

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%